Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг долдугаар сарын 1-ээс цахимаар олгохоор болсон. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалтын ажлыг гүйцэтгэл 90 хувьтай. Мөн Улсын бүртгэл мэдээллийн сангаас шүүлгээд , салбарын мэдээллийн санд мэдээллээ үүсгэсэн 7060 аж ахуйн нэгж байгууллага, 4265 мэргэшлийн зэрэгтэй зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй инженер, техникийн ажилтан, 36302 инженер, 20345 мэргэжилтэй ажилтны мэдээлэл бүрэн байршсан байна.
Б.Мөнхбаатар сайд цаашид цахимжуулалттай холбоотой программ, техникийн асуудал саатал гарах эрсдлийг тооцож, бэлтгэл ажлаа бүрэн хангах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө.