М. ЭНХБААТАР: 600 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖИЙН ХҮСЭЛТИЙГ 2-5 ХОНОГТ БАГТААН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА.

2021-04-07 15:45:32
img

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог зарим тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар барилгын зарим тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” гүйцэтгэх болсон. Тэгвэл барилгын тусгай зөвшөөрлийг ТББ-д шилжүүлснээс хойш санхүүгийн  хураамж болон бусад асуудал дээр иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. Энэ талаар бид Монголын барилгын үндэсний ассоциацийн, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М. Энхбаатараас тодруулсан юм.
 
-Барилгын тусгай зөвшөөрөл танай ТББ-д шилжсэнээрээ олон нийтэд ямар ач холбогдолтой байна вэ?
Тусгай зөвшөөрөл олгох хууль журам 2016 онд барилгын тусгай зөвшөөрөл олгох шинэчилсэн найруулгын дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлнэ гэдэг маш том алхам. Энэ бол дэлхий жишиг.  Олон улсын жишигт мэргэжлийн ТББ-ууд нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлээд явдаг. Төр бодлогоороо үүнийгээ зохицуулж чиг үүргийг өгөх ёстой байдаг бол манайхан төр бүхнийг хийнэ гэдэг үзэлтэй байдаг. Бид үүнийг зөв чиглэлд оруулж хэрэгжүүлэхээр зорьж байна. Тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлнэ гэдэг маш том алхам. Энэ бол дэлхий жишиг.  Олон улсын жишигт мэргэжлийн ТББ-ууд нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлээд явдаг. Төр бодлогоороо үүнийгээ зохицуулж чиг үүргийг өгөх ёстой байдаг бол манайд төр бүхнийг хийнэ гэдэг үзэлтэй байдаг. Бид үүнийг зөв чиглэлд оруулж хэрэгжүүлэхийг зорьж байна
 
-Тусгай зөвшөөрлийг олгох эрхийг авснаас хойш танайд хэдэн байгууллага хандсан бэ? Үүнээс хэдэн байгууллага тусгай зөвшөөрлөө аваад байна.
Үйлчилгээний 600 гаруй аж ахуй нэгж хүсэлт ирүүлснээс ажлын 2-5 хоногтоо багтаан шийдвэрлэж хариу хүргүүлж байгаа.
Манайд тусгай зөвшөөрлийг олгох болсноороо хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Үүний нэг жишээ бол цахим системийг нэвтрүүлсэн явдал юм. Цахим систем нэвтэрснээрээ хүний оролцоо багасаж, хүнээс үүдэлтэй алдаа дутагдал багасна гэсэн үг. Мөн барилгын салбарын мэдээллийн сан төгөлдөржиж байгаа үүний үр дүн тодорхой хугацааны дараа харагдана. Цахим программ ашиглаж байгаа аж ахуй нэгж компани цаг хугацаа хэмнэж байна. Бичиг баримт бүрэн компаниуд 30-40 минутын дотор зөвшөөрлөө авдаг болсон.
 
Тусгай зөвшөөрөл өгөх хоёр дахь өөрчлөлт нь материал хүлээж авч хянан шийдвэрлэх хугацааг богиносон. Өмнө нь хоёр долоо хоног тутамд байсан бол манай байгууллага долоо хоног болгон хуралдаж одоо байгаа одоогийн журам ажлын хоёр долоо хоногийн дотор багтаан шийдвэрлэдэг байсан бол манайх журманд зааснаас 2 дахин бага хугацаанд буюу ажлын 2-5 хоногт шийдвэрлэж өгч байна.
 
Мөн  аж ахуй нэгжийн материал байнга буцаагддаг байсан бол манайхаас буцсан шалтгааныг тодорхой зааж, албан бичгээр хариу хүргүүлж байгаа. Ингэснээрээ тухайн компани алдаа дутагдлаа засаж дахин буцаагдах шаардлагагүй болоод байгаа.
 
-Үйлчилгээний зардал 195 мянган төгрөгийг авдаг энэ зардал танай байгууллагад зарцуулагддаг уу?
Санхүүтэй холбоотой гурван асуудал байгаа.
Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны тушаалаар батлагдсан үйлчилгээний зардал 195 мянган төгрөг авах журмын дагуу өөрчлөлт оруулалгүйгээр энэ мөнгийг манай байгууллага авч байгаа. Энэ зардал нь манай байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагддаг. Аж ахуй нэгжүүдээс ирж байгаа хүсэлтүүдийг хүлээн авах, тайлан мэдээлэл хүлээн авах, инженер техникийн ажилчдын шилжилт хөдөлгөөн, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад өгөх чиг үүргийг өгөхөд дагалдаж ирдэг асуудал зэрэгт энэ мөнгийг зарцуулдаг.
Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулахдаа  эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн заалтаас хамаараад 500-2,500 мянган төгрөгийг тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж болгон авдаг.
Мөн нормативын сангийн шимтгэл нь тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын  0.18 хувиар “Барилгын норм, норматив боловсруулах сан”-гийн шимтгэл болгон төлдөг. Эдгээр зардал нь цэвэр улсын төсөвт ордог.

Бусад мэдээ мэдээлэл

img
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
2021-12-14
img
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын тусгай зөвшөөрлийн мэдээлэл
2021-12-03
img
Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын тусгай зөвшөөрлийн мэдээлэл
2021-12-03
img
ӨБ-ийн тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудын мэдээлэл
2021-12-03
img
Аж ахуйн нэгжийн тооллого-2021
2021-11-09
img
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМЖУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
2021-06-30
img
Н.НАРАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛСНААР АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ АРИЛНА
2021-06-30
img
ТЗ-2021-06-20
2021-06-20
img
МБҮА-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДЭРГЭДЭХ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХЭЛТСИЙН "НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ" ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦАХИМААР ЯВУУЛЖ БАЙНА
2021-04-07